Танилцуулга

 "Синус-Дочи" ХХК нь хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарт 1993 оноос эхлэн "Цахилал" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1998 оноос "Синус-Дочи" ХХК болон өргөжиж өнөөдрийн байдлаар Монгол улсын өнцөг булан бүрт үйлчилгээгээ хүргэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь дунд болон их оврын барилгын агааржуулалтын систем, ахуйн болон төвлөрсөн эйр кондиционерийн систем, хүнсний болон тусгай зориулалтын хөргөлтийн систем, бага болон дунд оврын барилгын халаалтын систем үүнтэй холбогдох бүх төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж угсарч түүний сэлбэг материалыг жижиглэн болон бөөний худалдаагаар худалдаалах зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг. Манай компани нь өөрийн орны онцлог ба зах зээлд тохирсон дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмж, сэлбэг материалыг нэвтрүүлэхийг өөрийн зорилго болгодог.