Захирлын мэндчилгээ

Манай вэб хуудсанд зочилж буй эрхэм хүндэт та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж "Синус-Дочи" ХХК-ийн нийт хамт олны өмнөөс мэндчилье. Манай компани 20 жилийн тэртээгээс хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарт үйл ажиллагаагаа явуулж эхлэн, өнөөг хүртэл “БИД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭНЭ” уриатайгаар хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй өнөөгийн хэрэгцээг хангах, хэрэглэгчидээ дээдэлсэн чанартай үйлчилгээг бий болгохыг эрхэмлэн зорьсоор өдгөө монгол улсынхаа өнцөг булан бүрт үйлчилгээгээ хүргэн үйл ажиллагаагаа явуулж байна.

 

"Синус-Дочи" ХХК нь ахуйн зориулалттай, дата центр болон төвлөрсөн системийн эйр кондиционер, барилгын агааржуулалтын систем, агаарын хоолойн амсар /сараалж/, дампер /хавхлага/-ийн үйлдвэрлэл эдгээртэй холбоотой бүх төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч түүний сэлбэг материал, багаж хэрэгслийн жижиглэн болон бөөний худалдаа зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг.

 

Бид өөрийн орны онцлог ба зах зээлд тохируулан сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж, сэлбэг материалыг нэвтрүүлэхийг өөрийн зорилго болгодог. Ийнхүү үйлчлүүлэгч компаниудынхаа ирээдүйн амжилтын төлөө манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх бөгөөд бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа хэзээд таатай байх болно.

                                                           

                                           Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.