Баталгаат хугацаанд болон борлуулалтын дараа үзүүлэх үйлчилгээ

Midea, Airsys, Schneider, Emerson фирмийн төхөөөрөмжүүдийг нийлүүлж, угсарч суурилуулдаг ба угсарч суурилуулсан төхөөрөмжиндөө гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгнө. Энэ хугацаанд төхөөрөмжийн хэвийн ажилллагааг 100% хариуцан ажилладаг бөгөөд баталгаат хугацаа дууссанаас хойш засвар үйлчилгээг төлбөртэйгөөр хийх, сэлбэг материалыг нийлүүлэх ажлыг хариуцан ажилладаг.

Манай төхөөрөмжийг сонгон, угсарч суурилуулснаар:

  1. Захиалагч талд хөргөлтийн төхөөрөмжийн талаархи мэдээ мэдээлэл, ашиглалтын зааварчилгаа, гарын авлагыг өгнө.
  2. Захиалагч талын засварын дуудлагыг Даваа-Бямба гаригуудад 09-18 цаг хүртэл, Ням гаригт 10-17 цаг хүртэл хүлээн авна.
  3. Сэлбэг материалыг манай компаний батлагдсан үнээр бүтэн жилийн турш нийлүүлэн шаардлагатай засвар үйлчилгээнд ашиглана.
  4. Эйр кондиционерийг захиалагч байгууллагын гаргасан хүсэлтийн дагуу угаалга үйлчилгээнд хамруулна. Угаалгаар гадна болон дотор төхөөрөмжийн конденсаторын бохирдлыг цэвэрлэсэнээр төхөөрөмжийн дулаан дамжуулалт хэвийн явагдаж, төхөөрөмжийн ашигт үйл нь нэмэгддэг. Мөн төхөөрөмжөөс гарах илүүдэл усны хоолойг цэвэрлэсэнээр хоолой бөглөрч, ус алдахаас урьдчилан сэргийлдэг.
  5. Эйр  кондиционерийн төхөөрөмжийг хэвийн байх үзүүлэлтийн дагуу үзлэг хийж, гарсан гэмтэл доголдолыг илрүүлэх, гарч болзошгүй гэмтэл доголдолоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг.
  6. Тухайн хийсэн засвар үйлчилгээндээ баталгаа гаргаж, баталгаат хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд үнэ төлбөргүй засварладаг.
  7. Дээрхи засвар үйлчилгээг хийх мэргэжилийн бэлтгэгдсэн засварын бригадуудтай. Засварын ажилчид үйлдвэрийн болон компаний сургалтад байнга хамрагдан мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн ажилладаг.
  8. Угсарсан төхөөрөмж бүрийн мэдээлэлийн санг бүрдүүлж ажилладаг.Энэ нь төхөөрөмжийн угсарсан өдрөөс эхлэн гарсан гэмтэл, хийсэн үйлчилгээ гэх мэт тухайн төхөөрөмжтэй холбоотой бүхий л мэдээлэл бүртгэгддэг. Энэ мэдээлэл засвар үйлчилгээнд маш чухал ач холбогдолтой.

Мөн компани болон захиалагч тал харилцан тохиролцсоны үндсэн дээр “ХӨРГӨЛТИЙН ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГЭРЭЭ” –г байгуулж болно.