2015 оны шилдэг харилцагчаар шалгарлаа



Хэвлэлийн мэдээ

Шнайдер Электрик Монгол компани 2 жилийн ойн баяраа түнш компаниудтайгаа тэмдэглэн өнгөрүүллээ


      Эрчим хүчний зохицуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Шнайдер Электрик компани Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлсний 2 жилийн ойн баяр 9-р сарын 30- ний Лхагва гарагт болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Монгол улсад эрчим хүч, мэдээллийн технологи болон дэд бүтэц, үйлдвэрлэлийн автоматжуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг 12 түнш компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

     Баярын үйл ажиллагааны үеэр Шнайдер Электрик Монгол компанийн захирал ноён Филип Обри хэлэхдээ “Бид өөрсдийн дэвшилтэт технологи, туршлагыг дотоодын түнш компаниудаа хөгжүүлэх замаар Монголын зах зээлд нэвтрүүлж байгаа билээ. Бидний урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа нь Монголын хэрэглэчдэд тохирсон бүтээгдэхүүн болон шийдлийг хүргэхэд чиглэдэг юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

     Ойн баярын арга хэмжээний үеэр “Синус-Дочи” компани Шнайдер Электрик Монгол компанийн “Шилдэг түнш” байгууллагаар шалгарсан нь онцлох үйл явдал боллоо. Шнайдер Электрик компани “Синус-Дочи” компанитай 2014 оноос хойш хөргөлт, агааржуулалтын чиглэлээр Дата төвийн төслүүдэд хамтран ажиллаж байгаа юм.

     Шнайдер Электрик компани 2 жил гаруйн хугацаанд ажиллахдаа Монгол улсад анх удаа Дата төвийн конференцийг зохион байгуулж, Эрчим хүчний салбарын үзэсгэлэн яармаг, мөн “Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа” сэдэвт Франц-Монголын Эдийн Засгийн 2-р чуулганыг ивээн тэтгэн оролцсон юм. Түүнчлэн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан APC брэндийн бага болон дунд оврын бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөг болон үйлдвэрлэлийн автоматжуулалт, нам хүчдэлийн дэвшилтэт цахилгаан төхөөрөмжийн танилцуулга зэрэг олон сургалт семинарыг зохион байгуулсан билээ.

     Эрчим хүч болон мэдээллийн технологийн салбарын шилдэг компаниудтай хамтран ажиллаад зогсохгүй Шнайдер Электрик нь ирээдүйн инженер, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд, оюутан залуусын бүтээлч, оюунлаг санааг дэмжин ажилладаг билээ. 2014 онд Монголын үндэсний телевиз (MNB)-ээс зохион байгуулдаг “Залуу зохион бүтээгч” хөтөлбөрийг ивээн тэтгэн оролцсон билээ. Тус хөтөлбөрт Монгол улсын 200 орчим оюунлаг залуус оролцож өөрсдийн бүтээлээ танилцуулсан юм. Мөн эрчим хүчний хэрэглээний шинэлэг шийдлүүдийг олоход чиглэсэн “Go Green in the City” буюу “Ногоон хотыг бүтээцгээе” сэдэвт олон улсын оюутны уралдаант тэмцээнийг Монгол улсад 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан билээ. Тус тэмцээн нь оюутнуудыг ирээдүйн ногоон хотыг бүтээх шинэлэг санаа гаргахад уриалдаг билээ.

******************

     Шнайдер Электрикийн тухай

Дэлхийн зуу гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, эрчим хүч зохицуулалтын чиглэлээр дэлхийн хэмжээний мэргэжлийн компани болох Шнайдер Электрик нь эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэлийн процесс, барилгын автоматжуулалт, Дата төв зэрэг олон салбарыг хамарсан цогц шийдлийг санал болгодог тэргүүлэгч байгууллагуудын нэг байхын зэрэгцээ орон сууц, ахуйн хэрэглээний салбарт мөн адил томоохон байр суурь эзэлдэг юм. Эрчим хүчийг аюулгүй, найдвартай, хэмнэлттэй, үр ашигтай байлгах асуудал дээр төвлөрч ажилладаг 170,000 гаруй ажилтаны хөдөлмөрийн үр дүнд 2014 онд компаний борлуулалт 25 тэрбум гаруй еврод хүрч, хувь хүмүүс, байгууллагуудад эрчим хүчээ хамгийн үр ашигтайгаар зарцуулахад нь туслалцаа үзүүлэхэд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна.

www.schneider-electric.com


Хуудсыг боловсруулсан 0.1109 секунд