Түгээмэл асуултууд 2

1. Хөргөгчний мотор худалдаж авахад юуг анхаарах вэ?
Хөргөгчний мотор худалдаж авахдаа хөргөх чадал, цахилгаан чадал /w/ мөн фреоны марк зэрэг нь таарч байгаа эсэхийг  сайтар шалгах хэрэгтэй.

2. Моторонд яагаад баталгаат хугацаа өгч болохгүй вэ?
Моторыг хөргөгчинд тавихдаа засварын хүн гагнуур хийх системийн битүүмж мөн бөглөрөл байгаа эсэхийг шалгах, цэнэгээ тохируулж хийх зэргээс моторын ажиллагаа шалтгаалдаг учир моторын худалдаанд баталгаа өгөх боломжгүй байдаг.

3. Хөргөгчний моторыг тээвэрлэхэд юуг анхаарай вэ?
Моторыг тээвэрлэхдээ зөвхөн дээш харуулж тээвэрлэх бөгөөд хажуугаар нь болон доош харуулж зөөж тээвэрлэж болохгүй мөн унагааж болохгүй.

4. Фреон дуусна гэж байх уу?
Гадна нөлөөллөөс болж битүүмж алдсан тохиолдолд фреон гадагш алдагддаг фреон дуусна гэж байдаггүй.

5. R-134A -р ажилладаг хөргөгчинд R-22 оор ч юм уу өөр фреоноор цэнэглэж болох уу? болохгүй бол яагаад?
Тухайн моторын масло нь фреондоо зохицсон байдаг учир фреоныг сольж хийсэн тохиолдолд тухай төхөөрөмж /мотор/-ийн хөргөлтөнд нөлөөлж шатах магадлалтай.

6. Танай компани гэрийн хөргөгчинд засвал үйлчилгээ хйих үү?
Манайх зөвхөн сэлбэг материал худалдаалдаг.

7. Танай компаниар Эйр Кондиционерийн засвар үйлчилгээ хйилгэж болох уу?
Та эйр кондиционероо зөвхөн манайхаас худалдан авч, угсарч суурилуулсан тохиолдолд засвар үйлчилгээ хийнэ.

8. Танайх автомашины эйр кондиционер цэнэглэх үү?
Цэнэглэхгүй харин та манай компаниас автомашины эйр кондицонер цэнэглэхэд хэрэглэх бүх төрлийн холбох хошуу, болон шланк багаж зэргийг худалдан авч болно.

9.Эйр кондионер гаднаас агаар оруулах уу?
Эйр кондиционер нь зөвхөн дотор дулаан солилцоо явуулдаг. Гаднаас агаар оруулдаггүй.

10. Эйр Кондиционер халаалтыг шийдэж чадах уу?
Эйр кондиционер нь орчны температур -200С бага байгаа тохиолдолд нэмэлтээр буюу хоёрдмол байдлаар халаалтыг шийднэ. Хэрэв тухай төхөөрөмж нэмэлт теньтэй бол орчны температураас үл хамааран халуунаар үлээнэ.

11. Энгийн эйр кондиционерыг салаалж тавьж болох уу?
Сплит загварын эйр кондиционерыг салаалах боломжгүй.