МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Хөргөлтийн ИТА-ын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

АПУ ХК-ийн санаачилгаар Хөргөлтийн ИТХ-той хамтран Хөргөлтийн ИТА-ын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2016.03.21

2015 оны шилдэг харилцагчаар шалгарлаа

Эрчим хүчний зохицуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Шнайдер Электрик компани Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлсний 2 жилийн ойн баяр 9-р сарын 30-ний Лхагва гарагт болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Монгол улсад эрчим хүч, мэдээллийн технологи болон дэд бүтэц, үйлдвэрлэлийн автоматжуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг 12 түнш компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

2015.10.20

Ирэх намар агаарын бохирдол 30 хувиар буурна

Одоогоор нийт талбайн 30-40 га-д дахин төлөвлөлтийн ажил идэвхтэй өрнөж байгаа юм. Харин зарим гүйцэтгэгч компани иргэд хоорондоо газрыг үнэлэх тохиролцох ажил удааширч байгаагаас газар чөлөөлөх ажил хугацаанаас хойшлогдож байгаа аж. Ирэх сараас эхлэн эхний ээлжийн орон сууцнууд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн.

2014.09.23

ПАССИВ БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖ

Пассив барилгын агаар сэлгэлтийн системийн ажиллах үндсэн зарчим дараах байдлаар явагдана: Гал тогоо, угаалга, жорлонгийн өрөөнөөс чийгтэй агаарыг сорно. Цэвэр агаарыг зочны, унтлагын өрөөнд өгнө. Ингэхэд коридор болон үүдний өрөө аяндаа агааржуулагдана. Германы нормоор агаар сэлгэлтийн системийг нэг хүнд цаг тутам 30 м3 (эрүүл ахуйн шаардлагын манай нормоор 20 м3) цэвэр агаараар хангахаар төлөвлөдөг.

2014.09.23

Гэннисийн номонд орсон барилга

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби дахь Капитал Гэйт барилга нь яах аргагүй дэлхийн шилдэг барилгуудын нэг юм. Барилгын ажил 2007 онд эхэлж 2011 онд дууссан бөгөөд барилгын загварыг тус улсын РМЖМ компани гаргажээ. Энэхүү барилга ашиглалтанд орсон цагаас эхлэн дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдын хөлд дарагдаж, дэлхийн дээд амжилтыг бүртгэн алдаршуулдаг Гэннисийн номонд “Хүний гараар бүтсэн хамгийн налуу загвартай цамхаг” хэмээн бүртгэгджээ.

2014.09.23

Мумбайн үзэсгэлэнт хос цамхаг

Энэтхэгийн Мумбай хотноо тун удахгүй Аквариа Гранд хэмээх хос цамхаг сүндэрлэнэ. Хос цамхгийг Энэтхэгийн үл хөдлөх хөрөнгийн Вадхва группийн захиалгаар барьж байгаа бөгөөд архитектороор нь Жэймс Лаав ажиллажээ. Тавцан дээрээ усан сан, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан нь уран барилгын ур шидийг харуулсан гэлтэй. Мөн энд спорт клубууд, зоогийн газар, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах танхим хүртэл байрлах юм.

2014.09.23

Монгол Архитектур

Барилга байгууламжийн архитектур гэдэг ямар ч цаг хугацаанд үнэ цэнээ алдахгүй, бүтээсэн эзнийхээ алдар нэрийг дуурсгасаар байдаг.

2014.09.23

Ногоон барилгын тухай

Аливаа барилга, байгууламж, орон байр нь эрчим хүч, ус хэмнэх, тэдгээрийг барьж босгоход ашигласан бүхий л материал, ойр орчин хүний эрүүл мэнд, байгаль орчинд аль болох хортой нөлөөгүй байх нь ногоон барилгад баримтлах гол баримтлах зарчим.

2014.09.23

Хуудсыг боловсруулсан 0.1999 секунд