Химийн бодис
Масло / Vacuum Pump Oil VPO-46 330ml
Vacuum Pump Oil VPO-46 (330мл) нь вакуум насосны хэвийн үйл ажиллагааг хангах, эд ангиудыг элэгдлээс хамгаалах зориулалттай тусгай зориулалтын тос юм. Энэхүү тос нь ихэвчлэн агааржуулалт, хөргөлтийн системийн (HVAC) засвар үйлчилгээний вакуум насоснуудад өргөн ашиглагддаг.. VPO нь Вакуум Насосны Тос гэсэн үгийн товчлол юм. VPO-46 нь кинематик зуурамтгай чанарын зэрэг 46 (дунд хязгаар 41.4-50.6 мм²/с) бүхий эрдэс тос юм. Энэхүү 330мл савлагаа нь ихэвчлэн жижиг болон дунд хэмжээний зөөврийн вакуум насоснуудыг нэг удаа бүрэн цэнэглэх эсвэл дундарсан үед нөхөхөд яг тохирдог.
Үндсэн шинж чанар болон давуу талууд:
- Өндөр зуурамтгай чанар (ISO VG 46): Насосны дотор талд нягт битүүмжлэл үүсгэж, вакуумыг дээд зэргээр татахад тусална.
- Дулаан тэсвэрлэх чадвар: Насос ажиллах явцад үүсэх өндөр температурт шинж чанараа алдахгүй, тогтвортой байдаг.
- Чийг болон бохирдлыг тусгаарлах: Системээс сорогдсон чийгийг тосноос амархан ялгах чадвартай тул насосны дотор талыг зэврэлтээс хамгаална.
- Хөөсрөлт бага: Ажиллах явцад хөөсрөхгүй байх нь вакуум таталтын хүчийг тогтвортой байлгахад чухал үүрэгтэй.
Анхаарах зүйлс:
- Тосны түвшин: Насосны шилэн цонхоор тосны түвшинг тогтмол шалгаж, заасан хэмжээнээс багасвал нэмэх шаардлагатай.
- Тос солих хугацаа: Хэрэв тосны өнгө (булингартай) эсвэл харласан байвал шинж чанараа алдсан гэсэн үг тул яаралтай солих хэрэгтэй.
- Хэрэглээ: Зөвхөн зориулалтын вакуум насосонд ашиглана. Автомашины мотор болон бусад гидравлик системд ашиглахад тохиромжгүй.
Үзүүлэлт
|
Загвар |
VPO-46 |
|---|---|
|
Бүтээгдэхүүний төрөл |
Тосолгооны материал |
| Савлагаа |
0.33л хуванцар саванд савлагдсан. |
|
Физик, химийн шинж чанар |
+40 ºC температурт нягтрал: 0.89 г/см³ |
|
+50 ºC температурт кинематик зуурамтгай чанар: 42-51 мм²/с. |
|
| Зуурамтгай чанар (40°C-т) |
46 mm²/s (ISO VG 46) |
| Нягтрал |
15ºC температурт нягтрал 0,894 г/см3 |
| Гал авалцах температур | > 200°C |
| Хөлдөх температур | -15°C орчим |
| Өнгө | Цайвар шар, тунгалаг |
|
Температурын хязгаар |
Хязгаар 204ºC |

