Түр хүлээнэ үү
Ахуйн зориулалттай Эйр Кондиционерийн цэвэрлэгээ үйлчилгээ, заавар зөвлөмжүүд
-
Төмөр
- 2021-12-27
- Зөвлөмжүүд
- 658 уншсан
- 1 минут уншина
- Дотор байрлах ууршуулагчийг цэвэр орчинд байлгах шаардлагатай.
- Дотор ууршуулагчийн агаар сорох фильтерийг 14 хоногт нэг удаа авч цэвэрлэж байх шаардлагатай.
- Дотор ууршуулагчийг байрлуулахдаа хананд эсвэл шаланд ямар ч хөдөлгөөнгүйгээр суурилуулах шаардлагатай.
- Эйр кондиционерийн фильтерийг цэвэрлээгүйгээс болж дотор төхөөрөмжөөс эвгүй үнэр үнэртэж, илүүдэл усны банк нь бөглөрч ус гоожих аюултай. Мөн хүйтний бүтээмж муудах зэрэг өндөр эрсдэл гэмтэл дагуулна.
- Гадна байрлах сэнс: Гадны нөлөөнд автахгүй буюу өндөрт, далд газар, эсвэл хамгаалалтын тортой байх шаардлагатай.
- Орчны бохирдлоос хамаарч гадна конденсатор буюу аржетар бохирдон уг төхөөрөмжний ажиллагаанд доголдол орох эрсдэлтэй. Иймээс жилдээ 1-2 удаа мэргэжлийн байгууллагаар угаалга үйлчилгээ хийлгэж байх шаардлагатай.
- Эйр Кондиционер гадны нөлөөллөөс болж гэмтэх, ажиллаж байгаад алдаа заах /аlarm өгөх/, огт ажиллахгүй болсон тохиолдолд угсарсан байгууллага мэргэжлийн хүн дуудаж үзүүлэх шаардлагатай.