card

ХЭРЭГЛЭГЧИЙН БУЛАН

Хөргөгчний мотор худалдаж авахдаа хөргөх чадал, цахилгаан чадал /w/ мөн фреоны марк зэрэг нь таарч байгаа эсэхийг  сайтар шалгах хэрэгтэй.

Моторыг хөргөгчинд тавихдаа засварын хүн гагнуур хийх системийн битүүмж мөн бөглөрөл байгаа эсэхийг шалгах, цэнэгээ тохируулж хийх зэргээс моторын ажиллагаа шалтгаалдаг учир моторын худалдаанд баталгаа өгөх боломжгүй байдаг.

Моторыг тээвэрлэхдээ зөвхөн дээш харуулж тээвэрлэх бөгөөд хажуугаар нь болон доош харуулж зөөж тээвэрлэж болохгүй мөн унагааж болохгүй.

Гадна нөлөөллөөс болж битүүмж алдсан тохиолдолд фреон гадагш алдагддаг фреон дуусна гэж байдаггүй.

Тухайн моторын масло нь фреондоо зохицсон байдаг учир фреоныг сольж хийсэн тохиолдолд тухай төхөөрөмж /мотор/-ийн хөргөлтөнд нөлөөлж шатах магадлалтай.

Манайх зөвхөн сэлбэг материал худалдаалдаг.

Та эйр кондиционероо зөвхөн манайхаас худалдан авч, угсарч суурилуулсан тохиолдолд засвар үйлчилгээ хийнэ.

Цэнэглэхгүй харин та манай компаниас автомашины эйр кондицонер цэнэглэхэд хэрэглэх бүх төрлийн холбох хошуу, болон шланк багаж зэргийг худалдан авч болно.

Эйр кондиционер нь зөвхөн дотор дулаан солилцоо явуулдаг. Гаднаас агаар оруулдаггүй.

Эйр кондиционер нь орчны температур -200С бага байгаа тохиолдолд нэмэлтээр буюу хоёрдмол байдлаар халаалтыг шийднэ. Хэрэв тухай төхөөрөмж нэмэлт теньтэй бол орчны температураас үл хамааран халуунаар үлээнэ.

Сплит загварын эйр кондиционерыг салаалах боломжгүй.