Ахуйн хэрэглээний хөргөгчийг зөв хэрэглэх заавар, зөвлөмжүүд

Ахуйн хэрэглээний хөргөгчийг хэвтээ байрлалаар тээвэрлэж болохгүй бөгөөд гар дээр зөөвөрлөхдөө 450 –аас илүүтэй хазайлгахгүй байх шаардлагатай. Хэвтээ байрлалтай хөргөгчийг тээвэрлэснээс болж үндсэн хөдөлгүүр болох моторонд гэмтэл үүснэ.

Ахуйн хэрэглээний хөргөгчийг гал тогооны өрөө болон тасалгаанд байрлуулахдаа нарны шууд тусгал болон зуух дулаан халаагч болон бусад хэрэгслээс зайтай, хананаас 5 см-н хөндий тавих бөгөөд хаалга нь 135о-д чөлөөтэй онгойж байхаар байрлуулна. Мөн доод хол болох 4 боолтыг тохируулан шаланд тэгш суурьлуулах хэрэгтэйг анхаарна уу.

Хөргөгчний цахилгаан залгуурыг уртасгагч буюу гурвалсан үүрэнд (разетка) холбохгүйгээр үндсэн хананы үүрэнд (разетка) холбох нь зүйтэй.

Хөргөгчийн залгуурыг ойр ойрхон залгаж, салгахгүй байхыг анхаарна уу. Учир нь моторын релейнд гэмтэл үүсэх бөгөөд үндсэн мотор ч гэмтэж шатах магадлалтай.

Хөргөгч нь үндсэн хөлдөөгч (freezer -15Сo,-23Сo) хөргөгч (fridge +1Co,+7Co) гэсэн 2 тасалгаанаас бүрдэх бөгөөд хадгалах хүнсний бүтээгдэхүүнээс хамаарч хөргөгчний тасалгааны температурыг тохируулахдаа хуваарьтай термостат болон дижитал дэлгэцтэй хуваарыг ашиглан температурын тохиргоог хийнэ. Ашиглалтын зааврыг тухайн хөргөгчний гарын авлаганаас судалж мэдэх хэрэгтэй.

Хөргөгчинд хадгалагдах хүнсний зүйлсийг хуванцар сав, пакет болон гялгар хальсан цаас, тугалган цаас, гэсэн тохиромжтой боодлуудыг ашигласнаар хүнсний бүтээгдэхүүний амт үнэр нэг нэгэндээ нөлөөлөхгүй цан их үүсэхээс сэргийлж хөргөгчний хөлдөөх үйл ажиллагаа хэвийн явагдахад тустай. Мөн хөргөгчинд халаасан хүнсний зүйл хийхгүй байхыг анхаарна уу.

Хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийг нь та хөргөгчиндөө хадгалдаг уу? тэгвэл дараах 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд бус гал тогооны тавиур, шүүгээ зэрэгт хадгалах нь илүү тохиромжтой байдаг. Үүнд:

  • Сонгино: Хөргөгчний чийг сонгиныг зөөлрүүлж хөгцрүүлэхэд хүргэдэг. Тиймээс сонгиныг сэрүүн, хуурай газарт хадгалах хэрэгтэй. Гэхдээ төмсний дэргэд бүү тавиарай. Төмс сонгино хоёрыг хамт хадгалагдах хурдан мууддаг.
  • Кофе: Кофег хөргөгчинд хадгалахад амтаа алдаад зогсохгүй эргэн тойронд нь байгаа бусад бүтээгдэхүүнүүдийн амт, үнэрийг шингээдэг байна. Их хэмжээний кофег хадгалах бол хөлдөөгчинд, бага хэмжээгээр бол сэрүүн, харанхуй газарт хадгалаарай.
  • Оливийн тос: Оливийн тосыг хөргөгчинд хадгалбал өтгөрөхөд хүргэдэг ба цөцгийн тос шиг бүтэцтэй болгодог.
  • Базилик: Хөргөгчинд хийсэн базилик амархан хатаж, ойр орчмынхоо хүнсний бүтээгдэхүүнийн үнэрийг шингээдэг байна.
  • Зөгийн бал: Зөгийн балыг өрөөний градуст сайтар тагласан байдлаар хадгална.
  • Сармис: Хөргөгчинд хадгалсан сармис соёолж, зөөлөрч, хөгцөрдөг.
  • Талх: Хөргөгчинд хадгалсан талх хурдан хатдаг.
  • Авокадо: Авокадо жимснүүдээ бүрэн боловсрохыг хүлээж байна уу? Тэгвэл мэдээж хэрэг  хөргөгчинд хийж болохгүй. Харин бүрэн боловсорсон жимсээ яг одоо хэрэглэх гээгүй л бол хөргөгчинд хийж болно.
  • Төмс: Төмсийг хөргөгчинд хадгалах нь чихэрлэг амттай, элсэрхэг бүтэцтэй болгодог аж. Иймд сэрүүн орчинд цаасан уутанд хийж хадгалаарай.
  • Улаан лооль: Хүйтэн орчин боловсрох явцыг зогсоодог тул хөргөгчинд хадгалсан улаан лооль амтаа алдаж, бүтэц нь ч өөрчлөгддөг байна.

Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн хадгалах хугацаа:

Хадгалах хугацаа нь хүнсний төрлөөс хамаарна.

-18Со –д :  1. Шувууны мах /12сар/

                   2. Загас сам хорхой, чанасан загас болон далайн амьтан /6сар/

                   3. Пицца, хиам, зайдас /2сар/

Хөргөгчний хаалганы самбар дээрх хөлдөөх хүнсний тэмдэг, тэмдэглэгээтэй сайтар танилцана уу.

Хэрэв та хоол хүнсний зүйлс их хэмжээгээр хөлдөөх хэрэгтэй бол 20 цагийн өмнө термостат буюу тохируулагчийн хүйтэн үйл ажиллагааг идэвхжүүлж /мах/ буюу тоон хуваарийн дээд цэгт идэвхжүүлж тавиарай. 

Хөргөгчнийхөө хаалгыг удаан хугацаагаар онгойлговол гаднаас дулаан агаар орж цан их үүсэх ба хөргөлтөнд нөлөөлж моторын ачаалал ихсэнэ.

Хөргөгчний цан их үүссэн үед хутгаар болон хурц үзүүртэй зүйлээр цэвэрлэж мөсийг хүчээр ховхлохыг хориглоно. Цан хайлуулагч кнопыг дарж автоматаар буюу хаалгыг онгойлгон өөрөөр нь гэсгээх арга хэмжээ аваарай.

Хөргөгчний хаалганы резин муудаж хатах, урагдаж гэмтсэн тохиолдолд гаднаас дулаан орж цан ихсэх буюу хөлдөөх үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө.

Хөргөгчөө ажиллуулахгүй удаан байлгах тохиолдолд эвгүй үнэртэй болохоос сэргийлж жимс болон жимсний хальс байлгавал үнэрээс сэргийлж болно.

Ахуйн хэрэглээний хөргөгчийн хөргөлтийн тохиргоо буюу термостатанд гэмтэл гарсан тохиолдолд хөргөгч огт ажиллахгүй болон тасралтгүй амрахгүйгээр ажилладаг. Энэ үед мэргэжлийн байгууллага болон засварчинд хандах нь зүйтэй.

Хөргөгчний мотор ойр ойрхон асаж унтарч байвал цахилгааны хүчдэл багассан байж болох ба үндсэн мотор буюу реленд гэмтэл гарсан байж болох тул мэргэжлийн байгууллагад хандаж оношлогоо үйлчилгээ хийлгэх хэрэгтэй.

Цахилгаан тасрах үед хэрэглээний хөргөгч болон бусад тоног төхөөрөмжийг тэжээлээс салган цахилгаан тогтворжсон үед залгаж байх нь танд тустай.