card

БИДНИЙ ТУХАЙ

 

ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь захиргаа, аж ахуй үйлдвэрлэл, санхүү, маркетинг борлуулалт гадаад харилцаа, инженер зураг төсөл тооцоолол, техникийн хэлтэс гэсэн үндсэн 6 нэгж бүрэлдхүүнтэйгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Мэргэшсэн болон мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан ажилтан албан хаагчидтай. Хөргөлт, халаалт, агааржуулалтын салбарт 1993 оноос эхлэн “Цахилал” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 1998 оноос “Синус Дочи” компани болон өргөжиж, өнөөг хүртэл “БИД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭНЭ” уриатайгаар хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй өнөөгийн хэргэцээг хангах, хэрэглэгчдээ дээдэлсэн чанартай үйлчилгээг бий болгохыг эрхэмлэн зорьсоор өдгөө Монгол улсынхаа өнцөг булан бүрт үйлчилгээгээ хүргэн үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хөргөлт, халаалт, агааржуулалтын тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгсэлийн бөөний болон жижиглэнгийн худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг.