card

Химийн бодис

Бүх төрлийн ахуйн зориулалттай хөргөгч, хөлдөөгч, үйлдвэрийн зориулалтын хөргүүр нь "фреон" гэх хөргөлтийн шингэн агуулсан байдаг. Эдгээр шингэн нь ФТОРХЛОРТ НҮҮРСТӨРӨГЧ гэх бүлэг химийн нэгдэл бөгөөд тоног төхөөрөмжийн хэрэглээний явцад бага хэмжээгээр ууршсаар байдаг, химийн хувьд тогтвортой тул агаар мандалд хуримтлагдсан хүлэмжийн хйин үлэмж хэсгийг бүрдүүлж, ОЗОН-ы үе давхаргад сөрөг нөлөө үзүүлдэг.

ФТОРХЛОРТ НҮҮРСТӨРӨГЧ - дийг химийн нэршлээр нь тэмдэглэхээс гадна найрлаганд нь орсон нэгдлийн эхний том үсгээр /HCFC гэх мэт/, эсвэл  R -дугаар гэсэн байдлаар товчлон тэмдэглэнэ. Хөргөгч, хөлдөөгч гэх мэт ахуйн зориулалттай хөргөлтийн тоног төхөөрөмж, автомашины эйр кондишн системд тохирох Озон задлах бодис, эсвэл орлуулах бодисын нэр, товч тэмдэглэгээг техникийн паспорт, пайзан дээр бичсэн байдаг.