Ахуйн зориулалттай эйр кондиционер
Ил тааз
MIDEA фирмийн ил таазны эйр кондиционерийг таазанд болон шалан дээр байрлуулж 2 төрлөөр ашиглах боломжтой. Агаарыг хөргөх, халаах, цэвэршүүлэх үүрэгтэй. Дүүжин таазгүй газар ил байрлахаар тохируулж хийгдсэн ба шалан дээр тавих нөхцөлд барилгын халаалттай адил пааран хэлбэрээр ашиглаж болно. Агаарын урсгалыг хэвтээ буюу босоо тэнхлэгээр жалюзаар тохируулах буюу автомат горимд ажиллуулж болно. Алсын удирдлагатай бөгөөд удирдлагаар нь халаах, хөргөх горим, агаар сэлгэх сэнсний хурдны горим, цаг хугацаа тогтоох горим, температур тохируулах горим, асааж унтраах горим гэх мэт үйлдлийг гүйцэтгэнэ. Ахуйн болон гэр, оффис, зочид буудал гэх мэт байгууламжид тохиромжтой.
Үзүүлэлт
Марк |
MUE-24HRN1 |
MUE-48HRN1 |
---|---|---|
Чадал /HP/ |
3 HP |
5 HP |
Хүчдэл /V/ |
220V |
380V |
Хөргөх талбай /m2/ |
28 – 47 m2 |
56 – 93 m2 |
Дотор төхөөрөмжийн хэмжээ |
1068 x 675 x 235 |
1650 x 675 x 235 |
Гадна төхөөрөмжийн хэмжээ |
845 x 360 x 607 |
900 x 350 x 1170 |